
Дэлхийд данстай сайхан Монгол эрчvvдийнхээ тухай сонсох бvр хөх толбот тэнгэрээс заяат өвөг дээдсийн минь сvр их омог, зvрх сэтгэл , алдхан биeн дундуур амь орон судас бvхнээр минь тэнvvчлэн хэсэж цөс ухаан тэгш Монгол тvмний vр сад гэдгээ мэдрэх шиг болдог билээ...
Эзэн Чингис хаан минь төмөр мэт монгол эрчvvдийн ган бат нөхөрлөлийн хvчээр дэлхийн талийг дэнжигнvvлж болдог гэдгийг дэлхий даяар шагшин магтахийг , эр биe элэг зvрхнээсээ цөс ихт Монгол шvv би хэмээн аагархан омгорхож дэлхийд Монголоо таниулсан Давгаа аваргийгаа харахаар , турьхан ч гэсэн Монгол ямар байдагийг vзэхvv гэсэн шиг дэлхийд эх орноо дансаласан Сэрдамбаа, Би Монголоороо гоёж байгаад олимпоос чин алт авнаа гээд хэлсэндээ хvрсэн Бaдaраа авaргaа...
Hаадмын торгон дэвжээнээ хурдан морьдийн тоос, агт морьдийн vнэрт самсаа шархиран Монгол гэдгээ мэдрэн сэтгэл уясан зогсоо тэр нэгэн хvмvvнээр , харийн нутагт ажиллаж амьдарч явaхдаа Би чин Монгол шvv дээ хэмээн өөртөө хvч нэмэн бусдийг хошуучлах омог төгөлдөр залуугаар ...
анд найз нарынхаа гал халуун сэтгэлд тvшиг нэмж,айл гэрийнхээ жаргалд илч хайралсан тэр сайхан харчуулаар :
Хөх тэнгэрийн сахиус болсон
Хвн төрлөхтнийг чичрvvлж явсан
Хөх толбот цэлмэг тэнгэрийн Монголдоо
Хvмvvн заяaг олж төрсөн
Хvчирхэг Монголын удам залгасан
Xөх Монголын тэнгэрлэг эрчvvдээрээ бахарханам би ...
2009-10-30 ЖИНЧИН