Tuesday, April 2, 2013

surguuli


gfgfgfg
gfgfgf
fgfgf
gf
gfgfg



bnbvmnbcxbcxmbcxmcxcb






































Thursday, January 31, 2013

Хүүхэд насандаа эргээд нэг очилоо...

                                                   Ачит багш тандаа...

24 жилийн өмнө анх сургуульд хөтлөлцөөд орж байсан ангийнхантайгаа уулзан учирсан маань яг л эргээд хүүхэд болсон юм шиг бага насныхаа  гэгээн дурсамж , гэгэлгэн сэтгэлд  хөглөгдсөн  ,тийм нэг яруухан , үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн их цагаан гэгээхэн  алсад зорчсон   аз жаргалтай өдрүүд байлаа.







 А үсэг анх зааж амьдрал хэмээх их далайд биднийг хөтөлсөн ачит багш  таныхаа хэлсэн :

Цэггүй өндөрт нислээ ч нутагтаа хорогддог эр бор харцага
Чиггүй хол явлаа чиг эргэн уулздаг  эр бор харцагууд
Ардын дуундаа хаяж болдоггүй эр бор харцагууд
Амин зүрхний эр бор харцагуудаа хайрлаж яваарай

Сэтгэлээс нь үргэлж сүү асгардаг
Хайранд нь үргэлж харц  дэлбээлдэг
Алган дээр нь үргэлж цэцэг дэлбээлдэг
Аялахад нь үргэлж дэлхий даган баясдаг охид бүсгүйчүүдээ хүндэлж яваарай гэсэн

амин  захиасыг   тань бие өсөж бэлчээр  томорсон шавь нар нь  цаг хугацааны уртад багш таниасаа эргээд нэг сонсож байгаадаа  дэндүү азтай , бас бахархамаар байлаа.
        Тэртээ олоон жилийн өмнө шавь нарынхаа төлөө хийсэн бүхэн тань   бид бүхэнд хүй энэ орчлонд хүн байхын утга учирыг  , хүсэл зорилго өөд тэмүүлэхийн эхлэл нь байсан билээ.
  Биднийгээ урамшуулж тэмүүлж эрдэм оюун өөд үргэлж  дэвшиж байхын бэлгэдэл болгон өгдөг байсан  ооны саваар хийж урласан   алтнаас ч үнэтэй   тэр л медалууд  одоо ч бидэнд нь гэгээхэн дурсамжуудыг хадгалсаар өрх гэрүүдийн минь хойморт дээдлээстэй байнаа.
Арвин эрдмийн эхлэл, амьдрал тэмцэлийн гарааг минь анх нээсэн багш тандаа шавь нар нь дандаа баярлаж явдаг шүү.

Ангийн андууддаа

Tа хэдтэйгээ уулзсан цаг мөчөөс хойш миний сэтгэл дэндүү  жаргалтай сайхан байна. мэдээж ганц би биш , та хэд маань ч гэсэн тийм гэхийн аргагүй дотно гэгээхэн цагаахан аялгуугаар сэтгэл тань хөглөгдөн явааг би мэдэрч байнаа
       Өөрийн эрхгүй л нүүрэнд минь мишээл тодроод л  ...энэ олон жилийн дараа ангийнхантайгаа уулзсан маань яг л хүүхэд болсон юм шиг санагдаад  , ангийн андуудын ам булаалдан ярьсан олон олон дурсамжууд дундаас улаан бүчээ дэрвүүлж , чэрнилэнд хуруугаа халтартуулсан  дэггүй томоогүй  хүүхэд нас маань улам бүр тодорсоор сэтгэлийн их гэнэ сэрэггүй  , амар амгаланг  хүн болсоноосоо хойш анх удаа л мэдрэх шиг  болох нь яг л хүүхэд насандаа эргээд ирсэн мэт санагдаж байлаа

 Зингий яа яа юпи юпи яа 
 Зингий яаa яаa юпи юпи яаaaa..  гээд л тэртээ  хориод жилийн өмнө хуруухан чинээ жаахан жаалууд дуулж байсныгаа санан санан түрлэг нэмэх нь тэртээх он жилүүдийн агшин бүрийг  яг л дэргэд минь авчирах мэт агуу мэдрэмж байлаа.
 
Hутгийн зүг жолоо залахуйд


Арвайхээрээ санаад байнаа би


Арвайн талдаа чимээ анирдан нам гvм хэсэгхэн саатмаар
Аяс аяс салхинд нь илбvvлж "Өндөрлөг" дээрээ хараа бэлчээж суумаар
Алдрай жаахан насандаа тоглож өссөн гудамжиндаа нэг очмоор
Аюyш баатарынхаа талбай дээгvvр хөндлөн гулдгvй нэг алхaмаар

Aйсуй намрын шаргал өдрvvдэд cэтгэлээ гэгэлзvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би

Зvс таних нутгийнхаа хvмvvстэй тогтож нэг мэндэлмээр
Зvггvйтэж явсан ангийнхаа хэн нэгэнтэй таарч буу халмаар
Ахаа гээд гvйж явсан жаалыг том эр болсоныг харж нэг гайхмаар
Аравын бидоноо чирж явсан худагынхаа замаар нэг алхaмаар

Алслах цагийн эрхэнд энэ биe минь тэмvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би

Сэр сэрхэн салхитай сумын жаахан төвд очмоор
Сэтгэлд шингэсэн адуу малын vнэрт нэг согтомоор
Дээлээ хөөргөн морин дэл дээрээ хийссэн
Давлиухан хөдөөний эрсийг харж нэг бахдaмаар

Алаг цэцэгс найгасан уудам сайхан хөдөөтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би


Сурагч насны дурсамжийг минь тээн одсон
Сургуулийнхаа хаалгаар дахиад нэг ормоор
Ширээнийхээ охинтой аминчхан шивнэсэн
Шинэхэн хэвээрээ дурсамжаа нэг сэрээмээр

Азтай , жаргалтай сургуулийн минь  жилvvдтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би

Амьдрал дунд намайг хvн болгосон
Арвайхээрээ санаад л байдагаа би ...
 хэмээн санах бодох, үгүйлэх , санах зүйлс нэгтэй нэгэн ангийнхан  санаа хүсэл зоригоо нэгтгэн хүүхэд насанд хүргэж өгдөг машинаар нутгаа зорьсон нь санаанаас минь гарахгүй  хүүхэд насны амьдралын минь гэгээхэн дурсамжууд дунд үүлэн дээгүүр дүүлэн, их далайн усанд эрх чөлөөтэй хөвөх мэт сайхан мэдрэмжүүд дунд аваачсан билээ.


Алтан нутагаа зориход сэтгэлийн гүндээ догдлоостой
Аян замынхаа уртад  аяны дугараа өргөөстэй
Ангийнхаа  та нарын харцанд  өөрийн эрхгүй уяраад л
Аль тэртээ багын дурсамж өөрийн эрхгүй тодроод л

Онцолж захидал өгч яваагүй ч  санаанд  минь одоо хэвээрээ
Охидынхоо дэргэдээс холдмооргүй  сэтгэл минь улам  нялхраад л
Ярьсан , хэлсэн болгон нь бага насны дурсамж сэргээж
Яг л хүүхэд болсон юм шиг тийм нэг яруухан санагдаад л

Томоогүй багахан насандаа гэнэгүйхэн хийсэн зүйлдээ
Томоо эр болсон хойноо уучлал гуйн нулимс унагах нэгнийгээ хараад л
Нандигнаж хадгалж  явсан үерхэлийнх нь захиаг найзаасаа булаан
Нарийхаан цангинасан хоолойгоор бусдадаа уншиж дэггүйтэж явсан үе ээ

Эрх хонгор, томоогүй бага насны минь жаргал дүүрэн
Эгэлхэн өдрүүддээ эргээд нэг ирэвүү гэлтэй
Энэ хорвоогийн урсах цаг мөч бүхний дундаас
Эргээд та нартайгаа уулзалдах дэндүү сайхан байлаа

Сурагчийн  ширээнд хамтдаа ижилссэн
Сэтгэлийн нуурандаа  цугтаа хөвсөн
Санаанаас гарахгүй ангийн анд нар минь
Сайхан  насны  гэгээхэн дурсамжууд минь

Буйдхан дурсамжийн нууцхан алсад нуугдсан  
Багын чинь төрхөөр та нарыгаа дандаа  санах юм...













Monday, May 10, 2010

Асатай сумо

Асатай сумо
Aссан гал шиг
Эрчилсэн олс шиг
Эр хар сур шиг
Эр чадлаа гайхуулсан
Эх орноо мандуулсан
Элгэн биднээ огшуулсан
Эрэлхэг Монголоор минь
Энэ дэлхийд бахархуулсан

Элдэвлэж хааяа бааварласан
Эрэмгий дайчинаа гайхуулсан
Давгаатай сумог
Дахиад хэн ч давтахгvи
Дэмжиж бас дарамталж байсан
Дэлэмхэн газартай самурай нар ч
Дийлж явсан Монгол хvvгийн
Дээдийн амжилтыг эвдтэлээ удна
Асатай сумо
Aссан гал шиг
Эрчилсэн олс шиг
Эр хар сур шиг.....

Би морь байсан

Би бол ч урьд морь байсан юм шиг байгаа юм ха ха
Одоо бол ч хvн шvv хө ккк...

Би морь байсан
Бартаа холыг ажралгvи туулж
Барааны газраас ч эзэндээ хань болсон
Хаа эртнээс vнэнч нөхөр н болсоор
Холыг ойртуулж 2-г учруулсан буянтай

Би Морь байсан

Эх нутагаа өстнөөс хамгаалахад
Эр цэргийн хамт тvрvvнд нь давшиж явсан
Эрийн 3 наадмын жавхаанд
Эзэнтэйгээ хамт гангарч явсан
Би морь байсан

Унасан хvvхдийн гийнгоонд шандас нэмэн
Улам ихээр хурдалж тvмний эхээр магнайлсан
Хурсан олны хараанд хөлсөө дуслуулан зогссон
Хурдтай удмаарaa гайхагдан шагшигдсан

Би Морь байсан

Алс холын эрэлд эзэндээ ижил нь болсон
Асуусан сургаа гаргахад нь эзэнтэйгээ хамт баяраласан
Тив алгасаж заяaны эрхээр холдохдоо ч
Тэнхээ мэдэн зvтгэсээр нутагаа зорьж гvисэн

Би морь байсан

Эзэн Чингисийн veд энэ дэлхийд мөрөө vлдээж
Эрэлхэг Монголчуудын зэвсэг нь болж явсан
Жижигхэн биeтэй ч чадалаараа гайхагдсан
Жинхэнэ дайны баатар нь явсан

Би морь байсан

Тeхник хөгжиж намайг тоохоо болисон ч
Тэнхээгээрэ амжуулсан зvилс минь
Tэнгэрлэг сайхан оронд минь
Тоолоод баршгvи олноор тоологдох

Би морь байсаан..

Tuesday, December 8, 2009





МОНГОЛ УЛСЫН ТӨРИйН ДУУЛАЛ

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө



Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Хатан зориг, бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя



Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая



Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай


English Translation


Our unwavering independent nation

All Mongols’ sacred ancestry

All world’s good deeds

Always stable, forever continue



With all honest nations of the world

Strengthen our bonds

With all our will and strength

Let’s develop our beloved Mongolia



Our great nation’s symbol blesses

The people’s fate supports

Our ancestry, culture and language

Let’s forever cherish and prosper



Bright people’s of brave Mongolia

Have freedom and happiness

Key to happiness, column for prosperity

Our great country prosper

Monday, November 30, 2009

10 жилийн дурсамж...



Манай анги 6-8 -р анги хvртлээ 2-3 багшийн гар дамжсан юм даг.Vvнээс улбаалаад ч гэх vv , олон банди нартай байсандаа ч тэр vv, хэдэн банди нар нь бужигнуулвал бужигнуулчдаг л хэдэн сайхан гар гарч ирсэн санагддаг юм даа .
Олон янзийн ааш араншинтай хэд хэдэн багшийн гар дамжаад бvр нэг хэнэггvи болсон юм шиг байсан даа...Тэр хугацаанд болсон бага насандаа хийсэн томоогvи явдалyyдийн зах зухаас хуучлая
манай ангийнхан нэлээд олон хөвгуудтэй , тэр ч утгаараа нэлээд хөдөлгөөнтэй дарвиж явдаг байсан бөгөөд өөрийн эрхгvи л биeсээ дагаад л , дараа нь veйинхэндээ элдвээр хэлvvлэхгvи баатар зоригтон болох гээд л бvгд л дор бvрнээ бужигнуулцгаадаг байж дээ
Hэгэн удаа дарвиж яваад тэр veйин тохиролцоний дэлгvvрvvдийн лангуун дээрээс бөөнөөрөө цувж очоод л бохь тамхи оролдож урт гараа шалгацгаасан юм даг, хойно хойнооосоо цуваад л ямар нэг юм хусаад л миний ээлж болоход би гэдэг хvн сандарсандаа нэг хайрцаг тамхи аваад эргэж хараад хойноо байсан ангийнхаа нэгэн бандийн суганд хавчуулсан юм даг . Нөгөө банди маань ч ув улаан юм тvнтэгнээд л хурдхан гараад явж билээ , би ч гэдэг сандарсан хvн хэ хэ, за тэгээд гараад л манай хэд бөөн баатарлаг яриа болоод л бид 2 ч бөөн паян болж билээ ....тэр дундаа би ангийнхаа бандийг баллахаа алдсан цол зvvсэн юм даг ...
Олон жилийн хойно хууч хөөрч суухад ангийн тэр банди маань чи намайг алахаа алдсан шvv, чи нээрээ алдаг нөхөр шvv шууд л суганд хавчуулчдаг юм даа, би тэндээс яаж гарсанаа ч мэддэгvин одоо гэж ирээд л пижигнэтэл инээдэгсэн хэ хэ

Mанай ангийн багш болоод удаагvи залуухан эрэгтэй багшид энэ тухай удалгvи дуулдаж бидний хэдэн банди нарыг сургуулийн коридорт зогсоож байгаад ёстой нэг гал маналзаж дэлхий дайвалзтал нь ухамсарын шанааг өгч билээ ...

Тэр залуу халуун олон таван vггvи багш маань бидэнтэй жинхэнэ эр хvн шиг харьцаж энэ амьдралын алхаанд зөвөөр хөлөө олж алхахад минь vнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг цаг хугацаа харуулж өгсөн билээ . Тэр шанаа одоо ч мартагддагvи юм даа хааяa бодогдоод л....10 аад банди нарийг тvс тvс хийтэл нь захаас нь авахуулаад л ханаруулж байсан юм даг хэ хэ ...

Tэр цагаас хойш дарвиж дэгэж явсан бид хэд өөрийн гэсэн бодолтой болж буруу зөрvvг ялгаж харж сурсан санагддаг төдийгvи дахиж элдэв янзийн асуудал гаргалгvи явсаар 8-р ангиа төгсөж адуу шиг пижигнэж явсан ангийн андууд минь нэг хэсэг нь амьдрал дунд тэмvvлэн зvтгэж, vлдсэн хэд нь цааш 10- аа төгсөхөөр тус тусийн замийг хөөн одож билээ.
Mанай ангийн эрчvvд энэ амьдралдаа бvгд л бусдийн адил vнэн цагаан хөдөлмөрөөрөө ажил амьдралаа өөд татан зvтгэж яваа бөгөөд элдэв буруу замаар будаа тээсэн хvн нэгээхэн ч байхгvи явааг нь бодоход багш хvний ач гавьяаг бас бахдахгvи байхийн аргагvи бөлгөө ...

Ай гэнэн томоогvи хvvхэд насаа гэж....хөгжилтэй, хөгтэй , гэнэн томоогvи , санаж бодох юмгvи, цагаахан инээдээр цалгиж, дэндvv жаргалтай мөчvvдээр дvvрэн өнгөрч дээ ...

Wednesday, November 18, 2009

Сайхан бvсгvин дэргэд ...

Сайхан бvсгvин дэргэд
Саатаж жаахан ярьмаар
Сайхан бvсгvин vзэсгэлэнд
Согтож хэсэгхэн тасармаар
Сайхан бvсгvин зvрхэнд
Сэтгэлийнхээ жолоог тавьмаар...

байх юм даа би гэдэг хvн ...энэ өдрөөс нэлээд хоногийн өмнө цаг хугацааний уртад аажим аажимаар гэгээн мөрөөдлийн минь бvсгvи хэзээ нэгэн цагт ирж л тааараа хэмээн итгэн явсан минь талаар болоогvи мэт миний бодлийг минь батлах гэсэн шиг даруухан эгэлхэн хирнээ нууцлагхан нэгэн Сайхан бvсгvид миний сэтгэл бага багаар нээгдэн нээгдсээр эдгээр хоногууд улиран одсон хойно ч сэтгэл минь тэртээх чанадаас сэтгэлийн vvдээ улам томоор нээхийг сануулах мэт vдшийн зvvд , veйин нөхдийн ярианаас хvртэл салахаа болилоо тэр нэгэн даруухан эгэлхэн бvсгvи ...