Monday, November 30, 2009
10 жилийн дурсамж...
Манай анги 6-8 -р анги хvртлээ 2-3 багшийн гар дамжсан юм даг.Vvнээс улбаалаад ч гэх vv , олон банди нартай байсандаа ч тэр vv, хэдэн банди нар нь бужигнуулвал бужигнуулчдаг л хэдэн сайхан гар гарч ирсэн санагддаг юм даа .
Олон янзийн ааш араншинтай хэд хэдэн багшийн гар дамжаад бvр нэг хэнэггvи болсон юм шиг байсан даа...Тэр хугацаанд болсон бага насандаа хийсэн томоогvи явдалyyдийн зах зухаас хуучлая
манай ангийнхан нэлээд олон хөвгуудтэй , тэр ч утгаараа нэлээд хөдөлгөөнтэй дарвиж явдаг байсан бөгөөд өөрийн эрхгvи л биeсээ дагаад л , дараа нь veйинхэндээ элдвээр хэлvvлэхгvи баатар зоригтон болох гээд л бvгд л дор бvрнээ бужигнуулцгаадаг байж дээ
Hэгэн удаа дарвиж яваад тэр veйин тохиролцоний дэлгvvрvvдийн лангуун дээрээс бөөнөөрөө цувж очоод л бохь тамхи оролдож урт гараа шалгацгаасан юм даг, хойно хойнооосоо цуваад л ямар нэг юм хусаад л миний ээлж болоход би гэдэг хvн сандарсандаа нэг хайрцаг тамхи аваад эргэж хараад хойноо байсан ангийнхаа нэгэн бандийн суганд хавчуулсан юм даг . Нөгөө банди маань ч ув улаан юм тvнтэгнээд л хурдхан гараад явж билээ , би ч гэдэг сандарсан хvн хэ хэ, за тэгээд гараад л манай хэд бөөн баатарлаг яриа болоод л бид 2 ч бөөн паян болж билээ ....тэр дундаа би ангийнхаа бандийг баллахаа алдсан цол зvvсэн юм даг ...
Олон жилийн хойно хууч хөөрч суухад ангийн тэр банди маань чи намайг алахаа алдсан шvv, чи нээрээ алдаг нөхөр шvv шууд л суганд хавчуулчдаг юм даа, би тэндээс яаж гарсанаа ч мэддэгvин одоо гэж ирээд л пижигнэтэл инээдэгсэн хэ хэ
Mанай ангийн багш болоод удаагvи залуухан эрэгтэй багшид энэ тухай удалгvи дуулдаж бидний хэдэн банди нарыг сургуулийн коридорт зогсоож байгаад ёстой нэг гал маналзаж дэлхий дайвалзтал нь ухамсарын шанааг өгч билээ ...
Тэр залуу халуун олон таван vггvи багш маань бидэнтэй жинхэнэ эр хvн шиг харьцаж энэ амьдралын алхаанд зөвөөр хөлөө олж алхахад минь vнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг цаг хугацаа харуулж өгсөн билээ . Тэр шанаа одоо ч мартагддагvи юм даа хааяa бодогдоод л....10 аад банди нарийг тvс тvс хийтэл нь захаас нь авахуулаад л ханаруулж байсан юм даг хэ хэ ...
Tэр цагаас хойш дарвиж дэгэж явсан бид хэд өөрийн гэсэн бодолтой болж буруу зөрvvг ялгаж харж сурсан санагддаг төдийгvи дахиж элдэв янзийн асуудал гаргалгvи явсаар 8-р ангиа төгсөж адуу шиг пижигнэж явсан ангийн андууд минь нэг хэсэг нь амьдрал дунд тэмvvлэн зvтгэж, vлдсэн хэд нь цааш 10- аа төгсөхөөр тус тусийн замийг хөөн одож билээ.
Mанай ангийн эрчvvд энэ амьдралдаа бvгд л бусдийн адил vнэн цагаан хөдөлмөрөөрөө ажил амьдралаа өөд татан зvтгэж яваа бөгөөд элдэв буруу замаар будаа тээсэн хvн нэгээхэн ч байхгvи явааг нь бодоход багш хvний ач гавьяаг бас бахдахгvи байхийн аргагvи бөлгөө ...
Ай гэнэн томоогvи хvvхэд насаа гэж....хөгжилтэй, хөгтэй , гэнэн томоогvи , санаж бодох юмгvи, цагаахан инээдээр цалгиж, дэндvv жаргалтай мөчvvдээр дvvрэн өнгөрч дээ ...
Subscribe to:
Comments (Atom)