Mиний амьдралийн хамгийн гэгээлэг бас амьдрал гээч далайд тvvртэлгvи зоволгvи санаа амгалан хөвж явсан оюyтан насний 4 жил Монгол улсын их сургуулийн 2-р байранд шуугиад л өнгөрсөн дөө . Cургуулийнхаа хажуугаар нь явах болгондоо л өөрийн эрхгvи тэр сайхан мөчvvдийн дурсамж сэргээд л ирдэгсэн.Оюyтан насний баяр жаргалтай, хөнгөхөн гунигтай завгvи хирнээ завтай бор өдрvvд одоо эргээд харж суухад дэндvv жаргалтай, бодож санах зvилгvи сайхан байж дээ.
Манай ангид Хөвсгөл, Ар,Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод.Свхбаатар, Дундговь, Увс, Завхан , Булган, Төв, гээд Монгол орнийхоо хэдэн талаас шаагилдан шуугилдан догдлон дэрвэсэн амьдралийнхаа их далай руу оргилсон сэтгэлээр тэмvvлэл дvvрэн яарсан тэр л хvvхдvvдтэй оюyтан насний дурсамжиндаа хамтдаа хөг аялгуу нэмэхээр МУйС гэдэг их айлд нэгэн хамт олон болон хувь заяaгаа холбосон билэээ бидэн...
МУйС Шинэ хичээлийн жилийн нээлт....1996-9-01
Улаан хацартай хөдөөний хэд, хамаг хувцас нь цоо шинэхэн, биe биeнээсээ бишvvрхэнгvи зогсоцгоож байсан тэртээх намрийн шинэковууд, хот газар аль хэзээний идээшин дасаж захдуухан бусдийг сонжиж зогсоо хотийн хэд одоо болтол санагддаг.Манайх гэдэг анги их олуулаа , багтаж суух анги ч олддогvи байсан юм уу анхандаа анги танхим хэсээд л уруудаж өгсөж хичээл ордог байсансан.
Анхандаа бидэнд энэ их хот гэдэг бvх л юм нь шинэхэн содон, цаанаа л нэг сайхан санагддаг байлаа.Намрийн сэрvv ороод л бvх л юмaнд дасал болоод ирэхээр оюyтан бидний нэгэн жигдийн хэмнэл айзам vргэлжилсээрт л. шалгалт , шvvлэг , рэфeрат, улирлийн ажил, сэмэстэрийн шалгалт энээ тэрээ гээд л бөөн юман дунд л бужигнуулсаар л явдагсан .
Одоо эргээд санахад энэ 4 жилд эрдэм номоос гадна амьдрал гэдэг далайн зах зухаас их ч олон зvилийг ойлгож, мэдэж , сурсан юм байна шvv гэдэгээ мэдэрч билээ. Анхний танилцах vдэшлэг гээд л одоогоор бол Тээврийн товчооний тийшээ нэг газарт хийж байлаа, тэнд л танилцаад , бvжиглээд л жаахан хөгжилдсөн санагддагийн,
Анх тэнд би гэдэг хvн бор дарснаас хvртэж , тамхи татдаг хотийн ангийнхаа охидуудаа хараад алмайран гайхан тамхи татдаг гэнээ гээд өөрийн мэдэлгvи ам алдтал ангийн дарга эгчдээ : ийм юм vзээгvи юy чи гээд л тас загнуулж байж билээ Одоо эргээд санахад энэ мэт хөгжилтэй дурсамжууд бидний дунд зөндөө олон ...
Анх хотод ирчхээд л ёстой нэг номондоо орсон хvvхэд байж, гэр маань Зайсанд байдаг байсан болохоор бараг эхний сэмэстэр сургууль гэр 2-н хооронд жинхэнэ явдаг байлаа,учир нь өөр зам мэддэгvи байлаа .Харин хуучраад ирэхээрээ явахгvи газаргvи танихгvи хvнгvи болсоор нэгэн ангийн уур амьсгалд уусан шингэсээр оюyтнийхаа амьдралд дасаж эхэлж билээ .
Оюутан насны нэгээхэн дурсамж бол яахийн аргагvи хэдэн аймгийн нутгаар танилцах дадлага хийсэн 1 сарийн хугацаа байлаа...
Чухам энэ л veд илvv биeстээ ойртон нөхөрлөж оюyтний шуугиант, хөгжилтэй амьдралыг ногоон ЗИЛ-н тэвшин дээр ч , зурайн харагдах аяны замын уртад ч , хээрийн сайхан цайны амтанд ч , майхан нь дэрвэсэн оюyтаны отогоос жинхэнээсээ мэдэрч залуу халуун гэгээлэг сайхан дурсамжуудыг бичицгээж билээ ...
Ингэж явахдаа бид Дундговийн Өлзийт сумын нутаг Дэл хөнжил гэдэг ууланд нэлээд хэд хоног саатаж билээ . Говийн халуун наранд худагаас ундааний саваараа ус зөөж хоорoндоо байлдаад л... охидуудаа хөөж хөөж ундааны савтай жаахан ус цацчихаад л буцаад л худаг руу усандаа гvилдээд л, vнэхээр цуцахыг мэдэлгvи хөгжилдөж зугаацдаг байлаа...
Wednesday, August 5, 2009
Андыгаа санахад ....
2009-07-07 09:25:18
Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна....
Нvдэндээ нулимс бvрхсэн, сэтгэлдээ харуусал тээсэн хэдэн анд чинь чамайгаа алсийн замд vдэх гээд цугларан зогсож байлаа тэр өдөр...
Нөхөрлөж найзалж явсан анд минь одоо энэ хорвоо дээр нэгэнт vгvи болж тvvнийгээ байхгvи гэж хааяа нэг бодоход сэтгэлд цаанаа л нэг хөнгөн харуусал төрсөөр...
Дэндvv эрт, дэндvv залуугаараа биднээсэээ холийн холд оджээ анд минь...
Oдоо эргээд харж байхад тэр маань анд найз нарыгаа л гэж дээдлэн нөхөрлөж ирсэн нь цаг хугацаа өнгөрөх тусам л тодорсоор л байх юм даа, Амьд сэрvvнд нь анзаараггvихэн шиг л наргиан болгоод л өнгөрдөг байж дээ тvvнийгээ ...
Tэр болгон юмруу сэтгэлийн хөөрлөөрөө давхиад орчдогvи буурьтай нэгэн байсансан.ямартаа л анхний ажил амьдарлийнхаа гарааг эхэлсэн хамт олон нь андыг минь ЭЦЭГ хэмээн тоглоом наргиан болгодог байж билээ.Юyтай ч гэсэн залуу хvн гэхэд эцэг мэт буурьтай тvшигтэй гэдгийг нь хамт олон н олж харсан нь тэр биз ээ .Миний анд дэндvv залуугаасаа л энэ амьдрал дунд зvтгэсээр бvр доод албан тушаалтнаас нь эхлээд засаг дарга болтлоо мандан шуугиулж явсан эрчтэй хvчтэй залуу, биднийхээ нэгэн гvvр нь байлаа
Бидний хэдэн найз нарын хvvхэд ахуй цагтаа шуугиулж, дарвиж явсан гэнэн томоогvи veйин минь бvх л тvvх тvvнтэй салшгvи сэжимээр холбогдсон байдаг билээ.10 жилийн сураг ахуй veээсээ л аавийнхаа 69-г хаа нэг унаад л биднийгээ л гээд чавхдаад л ирдэгсэн ,
Xэзээний ч билээ нэгэн цагаан сараар 69-н кабин дотор бидний хэдэн найзууд пиг чихээд л хэдэн биeнийхээрээ золголт хийгээд л шаагилдаж явсан нь саяхан л санагдаад, тэр маань одоо ч бидэнтэйгээ л байгаа юм шиг санагдаад л...
Нэг л итгэж өгөхгvи , тvvнийгээ байгаa юм шиг л санагдаад байх юм. Хорвоо нээрээ сонин, амьдрал гэдэг дэндvv баян гэдгийг улам л ойлгох шиг... Одоо л нэг найз минь амьдралийн захаас шvvрч аван сайн ажил сайхан хамт олонтой боллоо хэмээн бидний хэдэн найз нар ч гэсэн сэтгэл тэнvvн тvvндээ баярлаж тvvнээсээ шижигнэсэн сайхан vр дvнг хvлээн найзаараа бaхархаж явдаг байлаа
этэл нэг л өдөр биднийгээ орхиод залуугаaраа явчихийн чинээ даан ч санаагvи л явсансан. тэр гунигт мэдээг сонсоод итгэхэд хэцvv даан ч хэцvv байж билээ...
бидэн дундаа дэндvv буурьтай , нөхөрлөж явахдаа бидэндээ тvшигтэй бусдийн дэргэд хэдэн найз нараа дандаа л дээш н өргөж яриж танилцуулж бид хэдээрээ олний өмнө бахарахаж бардамнаж явсансан анд минь....
Инээж наргихийн цагт сэтгэлээсээ тас хийтэл ха ха гээд л нэг паржигнатал инээдэгсэн , Улаан хацартай гээд л хаа нэг шоолохоор өмнөөс мөчөөгөө өгөхгvи чи адилхан байсан биз дээ гээд л vзэж тарна нэг хэсэг .... Тэр маань өөртөө байгаa бvхнээ бидэнд харамгvи зориулж явсан нэгэн байсан даа, наргиж цэнгэх, наалдан нөхөрлөж явахад юy байгаа бvхнээ бидэндээ л гэдэг байж дээ , Одоо эргээд бодоход энэ хорвоо дээр дэндvv богинохон наслахдаа дэндvv ихийг амжуулаад, дэндvv их ухааралийг бидэндээ vлдээгээд холийн холд одсон ч юмуу даа Анд минь...
Hайзалж нөхөрлөж ирсэн ve ээ эргээд дурсаж суухад тvvний минь гэгээхэн зам мөр бидний нөхөрлөл дунд дэндvv тод, дэндvv том орон зайг vлдээсэн байх юм
Анд минь гэнэтхэн л зvи бусаар энэ хорвоог орхих хvн биш гэдгийг мэдэхийн ихээр мэдэж байвч энэ ороо бусгаа нийгэмд юy хийж яахаа мэдэхгvи дотроо л тvvнийгээ дурсаж хааяa нэг сэтгэлдээ гуниг сэмрээж суух юм даа.....Xvн гэдэг амьтад хэзээ ч vгvи болохгvи юм шиг л сэтгэж санaж явах юм даа.
Урт цэнхэр палитотойгоо намиран яваа нь, төрийн ногоон дvрэмт хувцастайгаа гялалзаж яваа нь, даргын буурь заан намбархаж явсан нь , найзан дундаа бидэнтэйгээ шуугилдаж явсан нь одоо болтол сэтгэлд ойрхон байж тvvнийгээ амьд юм шиг л санаж хааяa тvvнийхээ нэрийг өөрийн эрхгvи л амнаасаа гаргаж суух юм даа , Анд минь холоо одсон ч гэсэн бидэндээ уй гашуу авчирсан ч бас ухаарал уяралийг vлдээсэн билээ.
одоо бид нар али хэзээний л амьдрал өөд зvтгэсэн идэр насний эрчvvд болжээ, энэ хугацаанд олон олон зvилсээс ухаарч сурч явсан ч андаасаа хагацах ямар байдагийг тэгэхэд л мэдэрсэн билээ.
Андууд бид нар eр нь хоорондоо аль хир сэтгэлээ нээтэл ярилцаж суусан билээ, биeсээ аль зэрэг мэддэг байсан билээ гээд л зөндөө асуултууд өөрөөсөө асуун зvрхэндээ шимширч зогссонсон . Тvvнийгээ илvv их мэддэг байсан бол бидний нөхөд туслаж дэмжих боломж байсан ч юм бил vv гээд л сэтгэл дотроо бас жаахан харуусал тээж л байсан ...
гэхдээ анд минь бvхнийг өөр дээрээ л аваад бvхний төлөөнөө , уул ус нутаг орнийхоо төлөөнөө өөрийнхөө бодож зорьж байсан зарчим, vнэнч сэтгэлээ тээсээр л биднээс холийн холд одсон ч юмуу даа
Энэ бvхнийг бодон суухад бид биэнийгээ илvv ихээр таниж мэдэх илvv ихээр биeндээ нээлттэй байж сэтгэл зvрхээрээ ойлголцож явах ёстой юм шvv гэдгийг анд мин захиад явсан юm шиг л санагдах юм даа .Амьдрал хэмээх далайд бvгд л өөр өөрийн замаар хэдэн тийшээ салан явсаар бид улам бvр л биeнээсээ аажмаар холдсоор л...тэгсэн хэдий ч цээжний гvнд эх нутаг , анд найз нар минь ямар их байр суурь эзэлдэг болох нь улам л мэдрэгдэх юм даа , Хамгийн гэгээхэн хамгийн томоогvихэн хамгийн сайхан мөчvvдтэй минь та нар минь л байсан ,бид бvгд хvvхэд наснийхаа тvvхийг хамтдаа бичилцэж , хамтдаа дvрсгvитэж явсансан.
Цайлган сэтгэлтэй анд минь
Цагаахан инээд чинь сэтгэлд тодхон
Хааяа нэг хөнгөхөөн гомдох чинь
Халуун сэтгэлд хөгжөөн нэмдэгсэн
Байгаа бvхнээ анд нартаа л гэж зvтгэсэн
Байлдан дагуулж эхэнд нь хошуучилсан
Бусдийн өмнө анд нарийгаа л гэж
Бурханаас өндөрт өргөж дээдэлсэн Богинохон наслахаa мэдсэн юм шиг
Бvхнийг амжуулаад холоо одсон
Энэ хорвоод удахгvигээ мэдсэн юм шиг
Эгэлхэн найз нартаа сайнийг дандаа vилдсэн
Эргэж дурсахад дандаа л чи минь
Энэ биeний минь дурсамжинд байх юм даа...
Хотод ирчхээд хамт хоолонд оронгоо нэлээд буу халж суусансан бидэн 2, салахдаа найзийгаа vнсэхгви юмуу гээд л нэг vнсvvлээд намайг нэг чанга тэврээд л салж билээ ....гэтэл тэр бид 2-н сvvлчийн , хэдэн анд нараасаа холоо одох аяний өмнөх сvvлчийн уулзалт байжээ
Гэсэн хэдий ч анд минь чи инээж хөхөрч наадаж явсан тэр л хэдэн анд нараасаа холоо одсон ч эгэлхэн хэдэн найз нарийнхаа сэтгэлд vргэлж мөнхийн оршиж байх болноо
Аялаг сүмбэр уул минь тэртээ холд байдаг
Аав л эжий хоёр минь баруухан суганд нь зусдаг л
Ганган хул мориороо галигуулсхийж хүрдэг
Гайхуулж явдаг нас минь уулсаа үзээд томоождог л
Онгийн цэнхэр гол минь хатир жороо урсгалтай
Олон цагаан шувуу нь нулимс алдам дуутай л
Оддын зайгаар шагалзсаар саран булхах тохoитой
Омголон залуу нас минь усаа хараад ухааждаг л
Өврийн сайхан хангай минь сул намиа салхитай
Өвгийн асаасан гал нь сэлэм ширээх илчтэй
Нуган хонгор сэтгэл бүүвэй дуулах увидастай
Нутгаа дэрлэж унахад сүнс минь эргэж төрнөө ....
2009-07 JINCHIN

Учран золгохийн eрөөл
Ардын сургуулийн алтан босгыг
Алхаж орсон анхний өдрөөс
Арвин эрдмийг шимтэн хvртсээр
Арван жилийг ардаа орхилоо...
1986 онд анх сурагч болсон цагаас хойш цаг хугацаа харавсан сум шиг улиран оджээ. Манай аймгийнханий /Өвөрхангай/яридгаар П маягт бую 2-10 жилийн бага сургуулид аавдаа хөтлvvлээд л анх 1-р ангид орж байлаа. Яагаад ч юм энд нэг их удаалгvи аав ээж маань 1-р бага сургуулийн нэгэн ангид шилжvvлэн суулгаж билээ.Бодвол арай сайн багшийн гар дээр аваачсан байх. Бага ангийн дурсамжууд гэвэл зөндөө зөндөө....би их сахилгагvи гэхэд ч биш , зvгээр л чөлөөтэй байхийг хvсдэг хvvхэд байсан юм шиг... ангийн хаалганий харалдаа ширээнд суудаг байсан бөгөөд ve ve сэмхээн гараад бултчихнаа.Тэндээсээ урагшаа хэдхээн алхаад л хvvхдийн парк дээр очоод төөрдөг байшинд орж , ногоон онгоцон дээр сууж тоглодог байлаа.Ангийн хөвгvvд багшаас бариж ирэх даалгавар аваад миний хойноос элдэж гарна даа ...Би ч харин бултах шиг л болдог байлаа ,энд тэндэхийн нvх сvв ,хашааний булан тохой гээд л, хэний хашаагаар давбал нохой н надад давхидагvи гээд л, 10 гаруй банди нар хөл мэдэн гvигээд ч намайг бардагvи байлаа. эцэстээ багш маань гэрт ирж байж энэ бvхэн дуусаж энэ цагаас хойш багш маань яг өөрийнXөө өмнөх ширээнд суулгаж би гэдэг хvн хурдан гvидэг биш хурдан уншдаг болж бага ангидаа цоорох эхлэл н тавигдсан юм даа , ..бага сургуулийнхаа хурдан уншлагийн аварга болоод л болгар ооны саваар хийж саагаар оосор хийсэн нэлээд олон мeдал цуглуулах шиг болж билээ . хvvхэд насаа гэж.....
Хэдхэн чихрээ таллан хувааж
Хэцvv хичээлээ хамтран давтаж
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн жилvvдэд дэндvv дасчээ
энэ дууг сонсоод сууж байхад өөрийн эрхгvи л тэр 10 жилийн амьдрал нvдний минь өмнө тодроод л ирдэгийн, хулгана Цогтоо гээд жижигхээн сэргэлэн нэгэн найз маань 10 төгстөл өглөө болгон хичээлдээ явах гээд гэрийн гадаа ирээд л тас хийтэл шvгэлддэгсэн тэр найзтайгаа уулзалгvи бараг 10 жил болжээ .Тэр бид 2 хvvхэд насний олон хаврийг хамтдаа угтаж vдэж дээ
бид 2 ээж ааваас авсан 1 төгрөгөрөө хичээл тараад Хангай зочид буудалийн рэсторанд 5 цулийн гуляш авч идээд л, хааяa хатсан яавлаг / яблоко/ , 60 мөнгөний пэчэнь хувааж идээд л явдаг байсансан. тэр тоондоо сайн болохоор тvvнээс будаа идчихээд л,
хааяa нэг хамтдаа хичээлээ хийнгээ гадуур явж чавхаар тэр хавийнхаа шонгийн моднуудийн шаазанг нь юy ч vгvи болтол нь хагалаад л....
Анхний veрхэлийн минь эзэн болсон алаг нvдэн хөөрхөн охин тодхон улаан палитотойгоо одоо ч сэтгэлд минь дулаахан мишээсээр л....тvvнийгээ хичээл тараад л дагасаар яваад л гэрт н оруулдагсан Тэмдэглэлийн дэвтэр дvvрэн шvлэг бичvvлж тэмvvлэх зvрхэнд догдлол нэмсэн тэр охин намайг унан тусан мөн ч их гvилгэж билээ . kkkk
Зузаан дэвтэрт vлдээж өгсөн
Зураг дурсгал чинь зурайж байна
Зуурдын бишээр vvрдийн сэтгэлээр
Зуу насалсан ч хадгалж явяа
Ажил эрдмийн замыг дагаад
Арван зvгтээ замнан одоoд
Уудам нутагтаа таран суусан ч
Учран золгохийн eрөөл байна .....
нэг мэдхэд л цаг хугацаа харавасан сум шиг л өнгөрч 10 жилийн анд найзууд veйин нөхөд минь бvгд л амьдрал өөдөө зорьсон зорилгодоо хvрэхээр дор бvрдээ хичээн зvтгэсээр яваа н дамжиггvи билээ. Гэсэн хэдий ч эх нутгийнхаа хаанa ч байсан ,энэ дэлхийн тэртээ байсан ч бодож санах зvилгvи дэрвэж явсан гэнэн цагаахан хvvхэд насаа эргэн нэг дурсаж , гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдөн явж байсан тэр сайхан мөчvvдийн төлөөнөө
Учран золгохийн eрөөл
Удахгvи тохиохийн eрөөл эрхэм уншигч та бvхэндээ тавияаа

ТЭГЭХЭД...
Hэр усийг нь мэдэхгvи
Hэгэн найрагчийн шvлэг
Надад ихээр таалагддаг болохоор
Нийтэд сонирхуулахаар олоод тавибаа Жинчин би...
ТЭГЭХЭД...
Нөмрөг бараан vvлний зvсрэх борооноос зyгтаж
Нөмөр бараадан гvихдээ чиний л гараас хөтөлсөн
Hэрэлхvv хонгор зангаа тэрхэн хоромд гээчхээд
Нимгэн хөх тэрлэгээр мөрийг чинь хучиж тэвэрсэн
ТЭГЭХЭД...
Хархан vсэнд чин шvvдэртcэн борооний дуслийг харж
Хацар шvргэн алдах сормуусний ирвэгнээнд цочсон
Номхон ноомой аашаа тэрхэн хоромд мартчихаад
Нойтон уруулийг чинь vнсэж борооний амтыг мэдэрсэн

МОНГОЛ...
Ээтэн гутлын хоншоороор
Дэлхийн бөмөбөрцгийг өшигчиж
Ээрэм талын хvлгээр
Эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс
Хөх Монголын нvvдэлчид
Мэлмий алдрах талын
Цалин цагаан туургатаан.
Л.Гумилёв
Дэлхийн бөмөбөрцгийг өшигчиж
Ээрэм талын хvлгээр
Эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс
Хөх Монголын нvvдэлчид
Мэлмий алдрах талын
Цалин цагаан туургатаан.
Л.Гумилёв
Subscribe to:
Comments (Atom)