Mиний амьдралийн хамгийн гэгээлэг бас амьдрал гээч далайд тvvртэлгvи зоволгvи санаа амгалан хөвж явсан оюyтан насний 4 жил Монгол улсын их сургуулийн 2-р байранд шуугиад л өнгөрсөн дөө . Cургуулийнхаа хажуугаар нь явах болгондоо л өөрийн эрхгvи тэр сайхан мөчvvдийн дурсамж сэргээд л ирдэгсэн.Оюyтан насний баяр жаргалтай, хөнгөхөн гунигтай завгvи хирнээ завтай бор өдрvvд одоо эргээд харж суухад дэндvv жаргалтай, бодож санах зvилгvи сайхан байж дээ.
Манай ангид Хөвсгөл, Ар,Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод.Свхбаатар, Дундговь, Увс, Завхан , Булган, Төв, гээд Монгол орнийхоо хэдэн талаас шаагилдан шуугилдан догдлон дэрвэсэн амьдралийнхаа их далай руу оргилсон сэтгэлээр тэмvvлэл дvvрэн яарсан тэр л хvvхдvvдтэй оюyтан насний дурсамжиндаа хамтдаа хөг аялгуу нэмэхээр МУйС гэдэг их айлд нэгэн хамт олон болон хувь заяaгаа холбосон билэээ бидэн...
МУйС Шинэ хичээлийн жилийн нээлт....1996-9-01
Улаан хацартай хөдөөний хэд, хамаг хувцас нь цоо шинэхэн, биe биeнээсээ бишvvрхэнгvи зогсоцгоож байсан тэртээх намрийн шинэковууд, хот газар аль хэзээний идээшин дасаж захдуухан бусдийг сонжиж зогсоо хотийн хэд одоо болтол санагддаг.Манайх гэдэг анги их олуулаа , багтаж суух анги ч олддогvи байсан юм уу анхандаа анги танхим хэсээд л уруудаж өгсөж хичээл ордог байсансан.
Анхандаа бидэнд энэ их хот гэдэг бvх л юм нь шинэхэн содон, цаанаа л нэг сайхан санагддаг байлаа.Намрийн сэрvv ороод л бvх л юмaнд дасал болоод ирэхээр оюyтан бидний нэгэн жигдийн хэмнэл айзам vргэлжилсээрт л. шалгалт , шvvлэг , рэфeрат, улирлийн ажил, сэмэстэрийн шалгалт энээ тэрээ гээд л бөөн юман дунд л бужигнуулсаар л явдагсан .
Одоо эргээд санахад энэ 4 жилд эрдэм номоос гадна амьдрал гэдэг далайн зах зухаас их ч олон зvилийг ойлгож, мэдэж , сурсан юм байна шvv гэдэгээ мэдэрч билээ. Анхний танилцах vдэшлэг гээд л одоогоор бол Тээврийн товчооний тийшээ нэг газарт хийж байлаа, тэнд л танилцаад , бvжиглээд л жаахан хөгжилдсөн санагддагийн,
Анх тэнд би гэдэг хvн бор дарснаас хvртэж , тамхи татдаг хотийн ангийнхаа охидуудаа хараад алмайран гайхан тамхи татдаг гэнээ гээд өөрийн мэдэлгvи ам алдтал ангийн дарга эгчдээ : ийм юм vзээгvи юy чи гээд л тас загнуулж байж билээ Одоо эргээд санахад энэ мэт хөгжилтэй дурсамжууд бидний дунд зөндөө олон ...
Анх хотод ирчхээд л ёстой нэг номондоо орсон хvvхэд байж, гэр маань Зайсанд байдаг байсан болохоор бараг эхний сэмэстэр сургууль гэр 2-н хооронд жинхэнэ явдаг байлаа,учир нь өөр зам мэддэгvи байлаа .Харин хуучраад ирэхээрээ явахгvи газаргvи танихгvи хvнгvи болсоор нэгэн ангийн уур амьсгалд уусан шингэсээр оюyтнийхаа амьдралд дасаж эхэлж билээ .
Оюутан насны нэгээхэн дурсамж бол яахийн аргагvи хэдэн аймгийн нутгаар танилцах дадлага хийсэн 1 сарийн хугацаа байлаа...
Чухам энэ л veд илvv биeстээ ойртон нөхөрлөж оюyтний шуугиант, хөгжилтэй амьдралыг ногоон ЗИЛ-н тэвшин дээр ч , зурайн харагдах аяны замын уртад ч , хээрийн сайхан цайны амтанд ч , майхан нь дэрвэсэн оюyтаны отогоос жинхэнээсээ мэдэрч залуу халуун гэгээлэг сайхан дурсамжуудыг бичицгээж билээ ...
Ингэж явахдаа бид Дундговийн Өлзийт сумын нутаг Дэл хөнжил гэдэг ууланд нэлээд хэд хоног саатаж билээ . Говийн халуун наранд худагаас ундааний саваараа ус зөөж хоорoндоо байлдаад л... охидуудаа хөөж хөөж ундааны савтай жаахан ус цацчихаад л буцаад л худаг руу усандаа гvилдээд л, vнэхээр цуцахыг мэдэлгvи хөгжилдөж зугаацдаг байлаа...
No comments:
Post a Comment