Ачит багш тандаа...
24 жилийн өмнө анх сургуульд хөтлөлцөөд орж байсан ангийнхантайгаа уулзан учирсан маань яг л эргээд хүүхэд болсон юм шиг бага насныхаа гэгээн дурсамж , гэгэлгэн сэтгэлд хөглөгдсөн ,тийм нэг яруухан , үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн их цагаан гэгээхэн алсад зорчсон аз жаргалтай өдрүүд байлаа.
А үсэг анх зааж амьдрал хэмээх их далайд биднийг хөтөлсөн ачит багш таныхаа хэлсэн :
Цэггүй өндөрт нислээ ч нутагтаа хорогддог эр бор харцага
Чиггүй хол явлаа чиг эргэн уулздаг эр бор харцагууд
Ардын дуундаа хаяж болдоггүй эр бор харцагууд
Амин зүрхний эр бор харцагуудаа хайрлаж яваарай
Сэтгэлээс нь үргэлж сүү асгардаг
Хайранд нь үргэлж харц дэлбээлдэг
Алган дээр нь үргэлж цэцэг дэлбээлдэг
Аялахад нь үргэлж дэлхий даган баясдаг охид бүсгүйчүүдээ хүндэлж яваарай гэсэн
амин захиасыг тань бие өсөж бэлчээр томорсон шавь нар нь цаг хугацааны уртад багш таниасаа эргээд нэг сонсож байгаадаа дэндүү азтай , бас бахархамаар байлаа.
Тэртээ олоон жилийн өмнө шавь нарынхаа төлөө хийсэн бүхэн тань бид бүхэнд хүй энэ орчлонд хүн байхын утга учирыг , хүсэл зорилго өөд тэмүүлэхийн эхлэл нь байсан билээ.
Биднийгээ урамшуулж тэмүүлж эрдэм оюун өөд үргэлж дэвшиж байхын бэлгэдэл болгон өгдөг байсан ооны саваар хийж урласан алтнаас ч үнэтэй тэр л медалууд одоо ч бидэнд нь гэгээхэн дурсамжуудыг хадгалсаар өрх гэрүүдийн минь хойморт дээдлээстэй байнаа.
Арвин эрдмийн эхлэл, амьдрал тэмцэлийн гарааг минь анх нээсэн багш тандаа шавь нар нь дандаа баярлаж явдаг шүү.
Ангийн андууддаа
Tа хэдтэйгээ уулзсан цаг мөчөөс хойш миний сэтгэл дэндүү жаргалтай сайхан байна. мэдээж ганц би биш , та хэд маань ч гэсэн тийм гэхийн аргагүй дотно гэгээхэн цагаахан аялгуугаар сэтгэл тань хөглөгдөн явааг би мэдэрч байнаа
Өөрийн эрхгүй л нүүрэнд минь мишээл тодроод л ...энэ олон жилийн дараа ангийнхантайгаа уулзсан маань яг л хүүхэд болсон юм шиг санагдаад , ангийн андуудын ам булаалдан ярьсан олон олон дурсамжууд дундаас улаан бүчээ дэрвүүлж , чэрнилэнд хуруугаа халтартуулсан дэггүй томоогүй хүүхэд нас маань улам бүр тодорсоор сэтгэлийн их гэнэ сэрэггүй , амар амгаланг хүн болсоноосоо хойш анх удаа л мэдрэх шиг болох нь яг л хүүхэд насандаа эргээд ирсэн мэт санагдаж байлаа
Зингий яа яа юпи юпи яа
Зингий яаa яаa юпи юпи яаaaa.. гээд л тэртээ хориод жилийн өмнө хуруухан чинээ жаахан жаалууд дуулж байсныгаа санан санан түрлэг нэмэх нь тэртээх он жилүүдийн агшин бүрийг яг л дэргэд минь авчирах мэт агуу мэдрэмж байлаа.
Hутгийн зүг жолоо залахуйд
Арвайхээрээ санаад байнаа би
Арвайн талдаа чимээ анирдан нам гvм хэсэгхэн саатмаар
Аяс аяс салхинд нь илбvvлж "Өндөрлөг" дээрээ хараа бэлчээж суумаар
Алдрай жаахан насандаа тоглож өссөн гудамжиндаа нэг очмоор
Аюyш баатарынхаа талбай дээгvvр хөндлөн гулдгvй нэг алхaмаар
Aйсуй намрын шаргал өдрvvдэд cэтгэлээ гэгэлзvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Зvс таних нутгийнхаа хvмvvстэй тогтож нэг мэндэлмээр
Зvггvйтэж явсан ангийнхаа хэн нэгэнтэй таарч буу халмаар
Ахаа гээд гvйж явсан жаалыг том эр болсоныг харж нэг гайхмаар
Аравын бидоноо чирж явсан худагынхаа замаар нэг алхaмаар
Алслах цагийн эрхэнд энэ биe минь тэмvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Сэр сэрхэн салхитай сумын жаахан төвд очмоор
Сэтгэлд шингэсэн адуу малын vнэрт нэг согтомоор
Дээлээ хөөргөн морин дэл дээрээ хийссэн
Давлиухан хөдөөний эрсийг харж нэг бахдaмаар
Алаг цэцэгс найгасан уудам сайхан хөдөөтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Сурагч насны дурсамжийг минь тээн одсон
Сургуулийнхаа хаалгаар дахиад нэг ормоор
Ширээнийхээ охинтой аминчхан шивнэсэн
Шинэхэн хэвээрээ дурсамжаа нэг сэрээмээр
Азтай , жаргалтай сургуулийн минь жилvvдтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Амьдрал дунд намайг хvн болгосон
Арвайхээрээ санаад л байдагаа би ...
хэмээн санах бодох, үгүйлэх , санах зүйлс нэгтэй нэгэн ангийнхан санаа хүсэл зоригоо нэгтгэн хүүхэд насанд хүргэж өгдөг машинаар нутгаа зорьсон нь санаанаас минь гарахгүй хүүхэд насны амьдралын минь гэгээхэн дурсамжууд дунд үүлэн дээгүүр дүүлэн, их далайн усанд эрх чөлөөтэй хөвөх мэт сайхан мэдрэмжүүд дунд аваачсан билээ.
Алтан нутагаа зориход сэтгэлийн гүндээ догдлоостой
Аян замынхаа уртад аяны дугараа өргөөстэй
Ангийнхаа та нарын харцанд өөрийн эрхгүй уяраад л
Аль тэртээ багын дурсамж өөрийн эрхгүй тодроод л
Онцолж захидал өгч яваагүй ч санаанд минь одоо хэвээрээ
Охидынхоо дэргэдээс холдмооргүй сэтгэл минь улам нялхраад л
Ярьсан , хэлсэн болгон нь бага насны дурсамж сэргээж
Яг л хүүхэд болсон юм шиг тийм нэг яруухан санагдаад л
Томоогүй багахан насандаа гэнэгүйхэн хийсэн зүйлдээ
Томоо эр болсон хойноо уучлал гуйн нулимс унагах нэгнийгээ хараад л
Нандигнаж хадгалж явсан үерхэлийнх нь захиаг найзаасаа булаан
Нарийхаан цангинасан хоолойгоор бусдадаа уншиж дэггүйтэж явсан үе ээ
Эрх хонгор, томоогүй бага насны минь жаргал дүүрэн
Эгэлхэн өдрүүддээ эргээд нэг ирэвүү гэлтэй
Энэ хорвоогийн урсах цаг мөч бүхний дундаас
Эргээд та нартайгаа уулзалдах дэндүү сайхан байлаа
Буйдхан дурсамжийн нууцхан алсад нуугдсан


