Thursday, November 12, 2009

Уyл ноёны шvлэг ...



Үзүүргүй цагаан зэрэглээн дунд
Өнчин завь шиг дайвалзах
Өө, миний Ноён уул
Аав та хоёртоо би
Адилхан л яарч ирлээ

Наддаа зовохдоо ижйй минь
Тандаа цацал өргөдөг
Намайгаа санахдаа аав минь


Таныгаа харж тайтгардаг
Тэнгис цагаан манан дундаас
Тэнгэр мөрлөж өндийсөн
Тэр, миний Ноён уул.
Наадмын морьдын тоосонд дарагдсан
Намхан уул даа, миний Ноён
Өвгөд минь хөөрхий, дэргэд нь зовлон ярьдаггүй
Өндөр уул даа, миний Ноён
Дайнч эрс агсам хүлгээрээ
Давж гараагүй тойрч гарсан
Тоосны үзүүрт гундсан аянчин
Тойрч гаралгүй залбирч буцсан
Сандуу цагаан зэрэглээн дундаас
Санаа алдаж өндийсөн
Сайхан уул даа, миний Ноён
Үзүүргүй цагаан зэрэглээн дунд
Өнчин завь шиг дайвалзах
Өө, миний Ноён уул
Хүлээж л суугаа аав шиг минь
Хүдэн дундаас саравчилна уу.

Б. Ичинхорлоо


энэ шvлэгнээс нутаг минь vнэртдэг юм,бас сайхан Монгол орон минь харагддаг юм даа

сайхан нутгийн бараа нь тодхоон гэж ...