
би гэдэг хvн багадаа өвөө эмээгийн хvvхэд байсан гэдэг.Ээж аав 2 маань оюyтан хотод сурдаг байсан болохоор хөдөө суманд өвөө эмээ дээрээ л 2 бууралийнхаа хайранд бөмбөрч өссөнсөн.энэ зургийг хараад өөрийн эрхгvи өвөөгөө санаад л...
Юмний наана цаадахийг ойлгохтойгоо болж эхэлсэн сурагч ахуй veээс л зунийхаа амралтаар хөдөө явж амрахдаа өвөөтэйгээ л vхэр малд явна , өглөө болгон хотоо цэвэрлэх ажилд нэг адсаган дээр vхрийн баас ачаад л зvтгэж өгдөгсөн , бас хааяa vгэнд нь орохгvи дээгvvр доогуур зvггvитэж ажлаас зугтаагаад л...амралтийн хэд хоногийг өвөөдөө туслахаас илvvтэй өөрийгөө зугаацуулж өнгөрөөдөг байсан байх даа хvvхэд болсон хойно ...
Би бvр багадаа 4-5 настай байхдаа өвөөгөө л их дэглэдэг байсан гэсэн, юм болгонд л өвөөгөө чирээд л...БУУЛАА ААБАА би бааяа, БУУЛАА АБАА би шээе гээд л... буурай аавгvи юм байдагvи байлаа ....миний өвөө залуудаа Халх голын чөлөөлөх дайнд оролцож , сум нэгдэлийг ввсгэн байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж олон жил малийн эмчээр хvчин зvтгэж явсан нутаг орондоо нэр хvндтэй хvн байсан юм даа.
Шилбvvрээ бариад л малдаа явж байгаа нь, явган суугаад л өврөөсөө улаан алчууранд боолттой дурангаа гаргаж ирээд л хавь орчныг ажин суугаа нь , номхон хар мориндоо хазгайдуухан мордчихоод
Tалийн таван толгой нь хөө
Tаана мангирийн ургамалтай да гэсээр хөвсөлзvvлэнхэн шогшоод л aисуй ирж яваа нь хvртэл cанаанд тодроод л...