Wednesday, August 5, 2009

Учран золгохийн eрөөл

Ардын сургуулийн алтан босгыг
Алхаж орсон анхний өдрөөс
Арвин эрдмийг шимтэн хvртсээр
Арван жилийг ардаа орхилоо...

1986 онд анх сурагч болсон цагаас хойш цаг хугацаа харавсан сум шиг улиран оджээ. Манай аймгийнханий /Өвөрхангай/яридгаар П маягт бую 2-10 жилийн бага сургуулид аавдаа хөтлvvлээд л анх 1-р ангид орж байлаа. Яагаад ч юм энд нэг их удаалгvи аав ээж маань 1-р бага сургуулийн нэгэн ангид шилжvvлэн суулгаж билээ.Бодвол арай сайн багшийн гар дээр аваачсан байх. Бага ангийн дурсамжууд гэвэл зөндөө зөндөө....би их сахилгагvи гэхэд ч биш , зvгээр л чөлөөтэй байхийг хvсдэг хvvхэд байсан юм шиг... ангийн хаалганий харалдаа ширээнд суудаг байсан бөгөөд ve ve сэмхээн гараад бултчихнаа.Тэндээсээ урагшаа хэдхээн алхаад л хvvхдийн парк дээр очоод төөрдөг байшинд орж , ногоон онгоцон дээр сууж тоглодог байлаа.Ангийн хөвгvvд багшаас бариж ирэх даалгавар аваад миний хойноос элдэж гарна даа ...Би ч харин бултах шиг л болдог байлаа ,энд тэндэхийн нvх сvв ,хашааний булан тохой гээд л, хэний хашаагаар давбал нохой н надад давхидагvи гээд л, 10 гаруй банди нар хөл мэдэн гvигээд ч намайг бардагvи байлаа. эцэстээ багш маань гэрт ирж байж энэ бvхэн дуусаж энэ цагаас хойш багш маань яг өөрийнXөө өмнөх ширээнд суулгаж би гэдэг хvн хурдан гvидэг биш хурдан уншдаг болж бага ангидаа цоорох эхлэл н тавигдсан юм даа , ..бага сургуулийнхаа хурдан уншлагийн аварга болоод л болгар ооны саваар хийж саагаар оосор хийсэн нэлээд олон мeдал цуглуулах шиг болж билээ . хvvхэд насаа гэж.....

Хэдхэн чихрээ таллан хувааж
Хэцvv хичээлээ хамтран давтаж
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн жилvvдэд дэндvv дасчээ

энэ дууг сонсоод сууж байхад өөрийн эрхгvи л тэр 10 жилийн амьдрал нvдний минь өмнө тодроод л ирдэгийн, хулгана Цогтоо гээд жижигхээн сэргэлэн нэгэн найз маань 10 төгстөл өглөө болгон хичээлдээ явах гээд гэрийн гадаа ирээд л тас хийтэл шvгэлддэгсэн тэр найзтайгаа уулзалгvи бараг 10 жил болжээ .Тэр бид 2 хvvхэд насний олон хаврийг хамтдаа угтаж vдэж дээ
бид 2 ээж ааваас авсан 1 төгрөгөрөө хичээл тараад Хангай зочид буудалийн рэсторанд 5 цулийн гуляш авч идээд л, хааяa хатсан яавлаг / яблоко/ , 60 мөнгөний пэчэнь хувааж идээд л явдаг байсансан. тэр тоондоо сайн болохоор тvvнээс будаа идчихээд л,
хааяa нэг хамтдаа хичээлээ хийнгээ гадуур явж чавхаар тэр хавийнхаа шонгийн моднуудийн шаазанг нь юy ч vгvи болтол нь хагалаад л....
Анхний veрхэлийн минь эзэн болсон алаг нvдэн хөөрхөн охин тодхон улаан палитотойгоо одоо ч сэтгэлд минь дулаахан мишээсээр л....тvvнийгээ хичээл тараад л дагасаар яваад л гэрт н оруулдагсан Тэмдэглэлийн дэвтэр дvvрэн шvлэг бичvvлж тэмvvлэх зvрхэнд догдлол нэмсэн тэр охин намайг унан тусан мөн ч их гvилгэж билээ . kkkk

Зузаан дэвтэрт vлдээж өгсөн
Зураг дурсгал чинь зурайж байна
Зуурдын бишээр vvрдийн сэтгэлээр
Зуу насалсан ч хадгалж явяа

Ажил эрдмийн замыг дагаад
Арван зvгтээ замнан одоoд
Уудам нутагтаа таран суусан ч
Учран золгохийн eрөөл байна .....

нэг мэдхэд л цаг хугацаа харавасан сум шиг л өнгөрч 10 жилийн анд найзууд veйин нөхөд минь бvгд л амьдрал өөдөө зорьсон зорилгодоо хvрэхээр дор бvрдээ хичээн зvтгэсээр яваа н дамжиггvи билээ. Гэсэн хэдий ч эх нутгийнхаа хаанa ч байсан ,энэ дэлхийн тэртээ байсан ч бодож санах зvилгvи дэрвэж явсан гэнэн цагаахан хvvхэд насаа эргэн нэг дурсаж , гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдөн явж байсан тэр сайхан мөчvvдийн төлөөнөө
Учран золгохийн eрөөл
Удахгvи тохиохийн eрөөл эрхэм уншигч та бvхэндээ тавияаа

No comments: