Би бол ч урьд морь байсан юм шиг байгаа юм ха ха
Одоо бол ч хvн шvv хө ккк...
Би морь байсан
Бартаа холыг ажралгvи туулж
Барааны газраас ч эзэндээ хань болсон
Хаа эртнээс vнэнч нөхөр н болсоор
Холыг ойртуулж 2-г учруулсан буянтай
Би Морь байсан
Эх нутагаа өстнөөс хамгаалахад
Эр цэргийн хамт тvрvvнд нь давшиж явсан
Эрийн 3 наадмын жавхаанд
Эзэнтэйгээ хамт гангарч явсан
Би морь байсан
Унасан хvvхдийн гийнгоонд шандас нэмэн
Улам ихээр хурдалж тvмний эхээр магнайлсан
Хурсан олны хараанд хөлсөө дуслуулан зогссон
Хурдтай удмаарaa гайхагдан шагшигдсан
Би Морь байсан
Алс холын эрэлд эзэндээ ижил нь болсон
Асуусан сургаа гаргахад нь эзэнтэйгээ хамт баяраласан
Тив алгасаж заяaны эрхээр холдохдоо ч
Тэнхээ мэдэн зvтгэсээр нутагаа зорьж гvисэн
Би морь байсан
Эзэн Чингисийн veд энэ дэлхийд мөрөө vлдээж
Эрэлхэг Монголчуудын зэвсэг нь болж явсан
Жижигхэн биeтэй ч чадалаараа гайхагдсан
Жинхэнэ дайны баатар нь явсан
Би морь байсан
Тeхник хөгжиж намайг тоохоо болисон ч
Тэнхээгээрэ амжуулсан зvилс минь
Tэнгэрлэг сайхан оронд минь
Тоолоод баршгvи олноор тоологдох
Би морь байсаан..
No comments:
Post a Comment