Арвайн талдаа чимээ анирдан нам гvм хэсэгхэн саатмаар
Аяс аяс салхинд нь илбvvлж "Өндөрлөг" дээрээ хараа бэлчээж суумаар
Алдрай жаахан насандаа тоглож өссөн гудамжиндаа нэг очмоор
Аюyш баатарийнхаа талбай дээгvvр хөндлөн гулдгvи нэг алхмаар
Aйсуй намрийн шаргал өдрvvдэд cэтгэлээ гэгэлзvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Зvс таних нутгийнхаа хvмvvстэй тогтож нэг мэндэлмээр
Зvггvитэж явсан ангийнхаа хэн нэгэнтэй таарч буу халмаар
Ахаа гээд гvиж явсан жаалийг том эр болсонийг харж нэг гайхмаар
Аравийн бидоноо чирж явсан худагийнхаа замаар нэг алхмаар
Алслах цагийн эрхэнд энэ биe минь тэмvvлж
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Сэр сэрхэн салхитай сумийн жаахан төвд очмоор
Сэтгэлд шингэсэн адуу малийн vнэрт нэг согтомоор
Дээлээ хөөргөн морин дэл дээрээ хийссэн
Давлиухан хөдөөний эрсийг харж нэг бахадмаар
Алаг цэцэгс найгасан уудам сайхан хөдөөтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Сурагч насний дурсамжийг минь тээн одсон
Сургуулийнхаа хаалгаар давхиад нэг ормоор
Ширээнийхээ охинтой аминчхан шивнэсэн
Шинэхэн хэвээрээ дурсамжаа нэг сэрээмээр
Азтай , жаргалтай сургуулийн минь жилvvдтэй
Алтан нутаг Арвайхээрээ санаад байнаа би
Амьдрал дунд намайг хvн болгосон
Арвайхээрээ санаад л байдагаа би ...
2009-08-26
No comments:
Post a Comment