


Бага байхад хvvхэд бидний хамгийн ойрхон, тоглож наадаж бахархаж явсан амьтан бол яах аргагvи л нохой байлаа.
намайг бага байхад нагац маань хөдөө Уянга сумаас нэг жижигхээн бөндгөр гөлөг авчирч өгсөн бөгөөд манайх гэдэг айл анх нохойтой болсон нь тэр байсан юм
харахаар л өхөөрдөм санагдаад дэргэдээс нь холдмооргvи л байдаг байж билээ . Tэр жаахан амьтнаас, хөдөлж цөхсөн , хөл алдвал хааяa хажуугаараа унаад өгдөг бөндийсөн тэр амьтнийг Барс гэж нэрлэн чихэнд нь 3нтаа шивнэн сvv долоолгон Монгол ёсоор ёсoлосноор мaнайх гэдэг айлд нэгэн гишvvнтэй болов.
шинэ гишvvн бид 2 цаг vргэлж л хамтдаа байж , жижигхэн саадан дээгvvр хvчээр харайлгаад л , утсанд идэх юм оосорлочоод л өндөрт цоройлгоод л хоюулаа ядартлаа л сургуулилж өдрийг өнгөрөөдөг байлаа
шинэ гишvvн Барс монгол нохойний цус н давамгайлсан 4 нvдтэй цагаан халтар биeрхvv болж өссөн төдийгvи хашааний булан дээр дээр гарчихаад л гудамжаар яваа хvмvvсийг дээрээс нь хуцаад цочоогоод байдаг нохой болсон доо
Манай А гэдэг найз маань баавгай гэдэг биeрхvv сахлаг ,намирсан хар vстэй эзэндээ эрхэлэхдээ их л туялзсан уян хатан нохойтой байсан санагддагийн
Т найз маань арслан гээд улаан халтар охин нохойtoi тэр н их хөөрхөн хөл өг гэхээр л урд хөлөө өргөөд л бидэнд өгдөг , олон хvvхдvvд дунд бужигнасаар байгаад бvр ижилссэн амитан байж дээ
О найзийнх Молтогчин гээд жижигхэн шар оросийн эрлийз бид хэд рvv аймаар дайрдаг хурдан хөдөлгөөнтэй биe жижиг нохойтой байж дээ
Бид 4 усанд явахдаа нохойнуудаа дагуулаад л хvvхэд нохой шаагилдаад л бөөнөөрөө явдаг байж билээ.
хvvхэд байхад хөдөө зуний амралтаараа явж ирэхдээ нохойгоо санаад л яарсаар ирдэгсэн .тэр veйин нохойнууд одоогийн нохойнуудийг бодвол яс , цус сайтай байдаг байсан , дvн өвлийн хvитнээр цасан дунд юy ч болоогvи юм шиг хэвтээд л , задгай хaшаан дотор л өвөлжөөд л , хавар бөөн ноос , хонхорцогоо унжуулаад л шогшиж яваа нь сvртэй харагддаг байлаа, бага насний нэгээхэн дурсамжаас хvн төрлөхтний vнэнч анд болсон хvvхэд бидний найз байсан нохой хэмээх амьтан vнэхээр салшгvи холбоотой юмаа бас....
Алдрай жаалхан бага насанд амьтанд хайртай болж төлөвшихөд ,хvн амьтний тэр салшгvи тэр нэгээхэн харилцааг ойлгож танихад нохой гээч эзэндээ vнэнч тэр амьтан бидний хэдэн найзуудад дэм болсон нь гарцаагvи билээ ...
No comments:
Post a Comment