

Mиний бага насний дурсамжууд Өвөрхангайн аймгийн төвийн баруун хойно орших 2 р хороонд бужигнан пижигнэн өнгөрсөн юм
манай гудам өндөрлөг хэмээх хотоор бол зайсан толгой шиг газартай их ойрхон байдаг байсан тул ихэнхдээ өндөрлөг дээр очиж аймгийнхаа төвийг өндрөөс харан найз нартайгаа элдвийг хvvрнэн суудаг байсансан.
зарим veд өндөрлөгөөс цааш уул хадан дундуур өдөржин тэнэнээ бас ...
анх энэ 2р хороо баригдаж эхэлж байсан veд хашаа хороогоо хатгаагvи айлууд задгай буучихсан төдий л төхвнөж амжаагви байсан цаг , манайх ч бусдийн л адил хашаа хороогоо хатгах гээд л аав ах нарийгаа даган тэнд гvиж явтал жорлонгийн шинээр ухсан гvн нvх таарлаа .өнгийж хартал ёроолд нь борооний ус тогtcон бөгөөд би тэр ус руу чулуу шидэн тоглож байтал нvдний vзvvрт нэг хvvхэд нэлээд цаахана яг намaиг дуурайгаад л шоглоод байх юм. энэ янзий хvvхэд вэ гэсэн шvv юм бодогдоод л төдий л анзааралгvи дvр vзvvлээд аав ах нарийн зvг чавхадлаа . удалгvи аав ах нар ч ажилдаа орж хашааний шонгийн нvх ухах болов. тэдэнд багаж дуTCан тул ойр орчмийн айлаас гуйж ирхээр болж аавтайгаа баруун талийн нэгэн айлаар ортол нөгөө жаал чин байж байна шvv
энэ цаг мөчөөс эхлэн тэр жаалтай өдийг хvртэл багийн найз гэдэг нэрэн дор нөхөрлөж ирсэн билээ
тvvний нэрийг T гэдэг тэр миний анхний мин найз байсан юмуу даа . тэдний аав н ээжтэй минь нэг дор ажилладаг байсанаас ч тэрvv манай 2 гэр бvл орж гарч мэнд устай он цагийг өнгөрөөж дээ
T-гийн хамар хашаанд олон хvvхэдтэй өнөр нэгэн айл буусан бөгөөд хvvхдvvд болсон хойно биeсээ олоод л нөхөрлөсөн удаах найз минь O гэдэг жижигхэн жаал байсан юм даг
бас нэгэн найз мин Э гээд нэг жаал байдаг байлаа ,БИд 4 тэр л намхан эгэлхэн хашаатай гудманд .Уйлж дуулж хэрэлдэж хэлэлцэж тоглож наадаж хvvхэд насаа хамтдаа туулж их олон жилийг vдэж дэ
Манай гудманд их гоё иж бvрэн тоглоомийн талбай байгуулагдаад тэнд гулгуур , савлуур элс гээд хvvхэд тоглож болох бvхэн л байдаг төдийгvи гудмаар машин явуулахгvи гээд гудамний 2 vзvvрт хайстай байдаг айл болгон н хашаанийхаа хойно хаалгатай байдаг байсансан,
Өөр гудамжний хvvхдvvд тоглох гээд ирэхээр нь хөөж явуулах гээд л чулуу мод болоод л нэг хэсэг л vздэг байж билээ . Тоглоомийн талбайтай байхад их сайхан байсан санагддагийн хvvхдvvд бужигнаад л, харин яагаад ч юм нэг л өдөр тоглоомийн талбайг маань нvvлгээд өөр газар баричиж билээ .
тэр цагаас хойш гудамнийхаа ах нарийг бараадан газрийн тэннис, гvидэг матик , хөл бөмбөг,сагсний багуудад бөмбөгний ардаас гvигчээр ажиллаж эхлэх болсон доо бид хэд хэ хэ
Одоо эргээд хааяа нэг тоглож өссөн гудмандаа очиход танигдахийн аргагvи өөр болсон ч юм шиг, яг сайн тогтож хараад л , аан энд сагсний шийд маань байсан, тэнд тэгж тоглодог байсан гээд , тэр намхан байшин тэдний байшин байна гээд л бvх юм нь өөрийн эрхгvи бага настай минь тодроод л ирдэгийн...
Өсөж төрсөн Өврийн сайхан хангайн
Өндөрлөг хэмээх уулийн өвөр бэлд
Нарийхан хирнээ эгэлхэн тэр гудманд
Наадаж явсан хvvхэд нас минь бий
Сагсний талбай дээр шөнө болтол бужигнасан
Сайхан анд нарийн минь шуугиан сонсогдсон
Очих болгонд балчирхан насийг минь санагдуулсан
Орчлонд ганцхан бага насны минь гудамж
Томоогvи насний анд нартайгаа
Тоглож явсан дурсамж минь бий
Б+Б гэж сийлж явсан
Банзан хашаан дээрхи дурсамж мин бий
yсний аянд 10 бидон савчаастай
Модний аянд хөрөөний бариулаас атгаастай
Давхиж уралдаж тоглохдоо
75-н гилаанаа тvрээстэй
Ховорхон олддог 13-н бөмбөгөөр
Хөөрцөглөн тоглож явсан
Cайхан насний минь гэгээхэн дурсамжууд
Сэтгэлд дотнохон тэр л гудманд минь бий
энэ 3 тойгоо л анх энэ шинэ хороо байгуулагдсан цагаас л инээж хөхөрч шороо идэж тоголж өссөн дөө T маань дороо олон дvvтэй ,ээж аав н хашаанаас гарганаа гэж байхгvи , хамгийн хол нь л хашаанийхаа vvдэнд сууж харагддаг байж билээ.
О бид 2 T-г их шоглоноо бас, тэр ус цацангуут л уйлчихдаг хvvхэд байсан бөгөөд O бид 2 энэ явдалийнхаа дараа тvvний ээжид н хөөгдөөд л бөөн юм болдогсон.
T гэрээс гардагvи болохоор O бид 2 ихэнхдээ л хамт явдаг байсан юм шиг байгаа юм.
Э-н маань аав жолооний багш байсан бөгөөд сургалтийн машин нь их гоё цэвэрхэн шар өнгөтэй Газ 53 байдаг байлаа , Бид 4 тэр машинд их ч олон удаа суусан байх да , хvvхдvvд болсон хойно бөөн сонирхол байсан биз .
Э маани аавийгаа дагаад л намар болохоор самранд, зун энд тэндэхийн Мотоспортийн уралдаанд аймгийн тамирчдийн мотоциклийг ачаад л хөдөөгvvр явчдаг бараа нь ховорхон харагддаг хvvхэд байж дээ
би бас хааяa О-гоо шоглоноо , олон ах эгч нартай тэдэнд н хөөгдөөөд л хааяa алганий амтийг нь аваад л .......тодоос тод санагддаг нэгэн дурсамж гэвэл чавхаар би бас мэргэн харвадаг байжээ / муу юм сайн сурдаг байсан хэ хэ / O-гоо бай болгож байгаад л толгой н цухуйнгуут н цохон дунд н аваад хаясан чин томоос том булдруу болгодог байгаа, / юyн азаар нvдэнд н ончихоогvи юм гэж одоо бол айдаг / нөгөөдөх маань уйлаад л бөөн юм болно биз дээ , О-гоо чирээд л өдөржин өндөрлөг хавиар уул хадаар тэнэж хvvхэдийн гэнэн зандаа булдрууг н жижигхэн болохоор харина гээд л явж байсан н санагддаг юм ....хvvхэд насаа гэж....олон олон дурсамжууд сэргээд л.....
бид 4-н найз нөхөрлөл энэ мэт олон сайхан гэнэн гэгээхэн дурсамжуудаар дvvрэн өнгөрчээ
тэр цагаас хойш 25 жил гаруй болжээ энэ хугацаанд бидэн 4 ийн амидралийн зам салж нийлэн салж нийлэн явсаар Т маань уул уурхайн чиглэлээр хөдөө голдуухан ажиллаж, О маань харь оронд ажиллаж амидарсаар уулзаж учралгvи 3 жилийг ардаа хийжээ
харин Э маань хууль хяналтийн байгуулагад ажиллаж бас Монголдоо томоохон компанид захиралийн туслах , хуулийн зөвлөхөөр ажиллаж байна, Mиний хувьд амидралийнXaa алтан шар замийн буянаар ажил амьдралаа залгуулан бусдийн л адилаар амьдрал өөд зvтгэж явна даа
Xvvхэд насний тэртээх гэгээхэн дурсамж жаргалтай мөчvvдийг эргэн санахад vнэхээр эрхэм сайхан.....Та бvхнийг ч гэсэн өөрсдийн хvvхэд насаа эргэн нэгэнтээ санаж тэр цагаахан дулаахан энэргийг өөртө мэдрээсэй гэж хvсэн энэ бичлэгээ бичMуй . 2009-05-29 Жинчин
No comments:
Post a Comment