Tuesday, August 4, 2009

Арвайн шар зам























Арвайн шар зам эрх багын араншинтай
Алдуурч одсон мөрөөдөл шиг хараа хярхаггүй цахилаатай
Сөөвен дэрсний үзүүрийг бөхийлгөх төдий салхитай
Өөвөн бор бүжинг харайлгах төдий гүдэнтэй
Арвайн шар зам намрын цагтаа цэрвүүхэн
Алсын бараа бүрэлзээд цаанаа л нэг зэврүүхэн

Алжаасан эрэлчний бодол мөрөн дээрээ хүндхэн
Алмайрсан хөх талд усан зэрэглээ л бүдэгхэн
Салхи хэдий эрэмгий ч Арвайн замд сульдана
Шандаст хүлэг түрэмгий ч Арвайн замд улдана
Мянган бидэрт усан гурав шургаж туулна
Хөнген сэвхэт саран гурав шингэж туулна
Арвайн шар зам хайр нэхэж ирнэ
Арвайн шар зам хагацал тээж буцна
Арвайн шар замыг нар эцээж туулна
Арвайн шар замыг нас элээж дуулна.

нутгийн зvг хаа нэгтээ хvлгийн жолоог залан ирж буцах тоолонд өөрийн эрхгvи энэ шvлэг санаанд буугаад л ирдэгсэн.



Их хотоос биe, сэтгэл салган хөдөөг зорихуйд 22-н товчоо гараад л нутаг руу минь хөтлөх аяны зам,амьдарлын минь зам, арвайн шар зам эхлэх шиг нуруунаасаа хvнд ачааг аваад хаясан мэт хөнгөрөөд л сэтгэл гэгэлзээд л явчихдагсан.
Нээрээ энэ л сайхан алтан шар замаар явах тоолондоо баяр , гуниг, ухаарал , бодлогшрол тээсээр амьдарлийнхаа замд хөг нэмэн наснаасаа олон ирж буцаж явж дээ.

Арвайн их тал минь
Аниргvи их эгшиг минь
Vдэж угт саар vргэлж хамт явдаг
Өргөн их тал минь .....

Vнэхээр Арвайн их тал минь эх орон , эх дэлхий шиг минь билээ,Арвайн шар зам минь Амьдарлийн миНь зам билээ
Энэ хорвоогийн хvмvvн бидэн амьдарлийнхаа замийг нар эцээж ,нас элээж дуулсаар эх Монголдоо , эх нутагтаа жарган суух сайхаан ...

No comments: